Call: 976-11-317089

Ашигт малтмалын баяжуулагчид оны ажлаа хэлэлцэж дүгнэлээ

Jul 27, 2020 (0) comment

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай  хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ. Хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулсны дотор “ШэнЖөү” групптэй хамтарсан “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах” сэдэвт сургалт болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран “Зэсийн хүдрийн баяжуулалтын технологи” сургалтыг тус тус  зохион байгуулж,  “Баяжуулагч оффис” аяныг өрнүүлсэн гээд олон ажлыг  хуралд оролцогчид дурдлаа. 

УУХҮЯ, АМГТГ болон МАМБХ-ны хамтран баяжуулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг өнгөрсөн онд хэлэлцэн боловсруулсан. Уг төсөлд Ажлын хэсэг, салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгасан бөгөөд уг журам 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн А/205 тоот тушаалаар батлагджээ. Мөн тус холбоо өөрсдийн лого болон “Нүүрс баяжуулах технологи”, “Тоосонцор алт баяжуулах технологи”-н барааны тэмдгүүдийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авчээ. Холбооны зүгээс цаашид эдгээр чиглэлээр хийгдэх төсөл судалгаа болон үйлдвэрлэлийн технологийн хөндлөнгийн үнэлгээнд өөрсдийн мэргэжилтнүүдийг ажиллуулснаар төсөл судалгааны ажлуудыг илүү чанаржуулах зорилготой аж. Хурлын төгсгөлд МАМБХ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгууль болж, “Шилдэг баяжуулагч”-аа тодрууллаа.  

Г.Идэр

Comment (0)

Leave a Comments

Мэдээний архив

Бидэнтэй холбогдох