Call: 976-11-317089

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа

Jul 27, 2020 (0) comment ,

Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа.

Төслийн хэмжээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн сард уг төслийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ энэхүү чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад ороход 3000 хүн шууд ажлын байраар хангагдаж, төмөр замын трассын дагуу орших томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, зам дагасан хөгжил бий болох олон давуу талтайг онцлон тэмдэглэсэн юм. 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Comment (0)

Leave a Comments

Мэдээний архив

Бидэнтэй холбогдох