Call: 976-11-317089

БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЗЭСГЭЛЭН -БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020

Mar 05, 2020 (0) comment

Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын  23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана.
Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч хоёр өдрийн турш бараа материал, техник технологио дэлгэн үзүүлэхээс гадна салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.
Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн дэвшилтэт технологийг Монгол орондоо нэвтрүүлэхэд оршиж байна. Одоогийн байдлаар барилга, зам, эрчим хүч, уул уурхайн салбарын дотоодын компаниуд оролцохоор бүртгүүлээд байна. 
Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хэн бүхнийг урьж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг  77773010 дугаараас болон: www.buildmongolia.com веб сайтаас авна уу. 

МОНГОЛ ОРНОО ХАМТДАА БҮТЭЭН БАЙГУУЛЦГААЯ!

Comment (0)

Leave a Comments

Мэдээний архив

Бидэнтэй холбогдох